Герман оронг сонирхож байна уу?

10-р ангиа төгссөн жил Германд сурна гэхэд аав минь огт зөвшөөрөөгүй юм. Тэгээд л хүн хорьсон юманд улам сонирхолтой болдог ёсоор би дотроо энэ орныг ихэд сонирхдог байв. Орост сурч байхдаа манай курст байсан 4-н германы нэгэнтэй нь нөхөрлөж авав. Сүүлдээ хамт нэг өрөөнд амьдарч улам дотно болсон. Энэ бол герман хүмүүсийн талаар мэдээлэл, . . . → Read More: Герман оронг сонирхож байна уу?

Эрдмийн дээд эрдэм юу вэ?

Удахгүй тавь хүрэх нь. Гэтэл би сурсаар л явна… Олон хүмүүс надаас “сурч дуусаагүй л байна уу?” гэж олон өнгөөр асуудаг. Зарим нь үнэхээр гайхсан өнгөөр сонирхож асууж байхад нөгөө хэсэг хүмүүс нь тавласан тохуурхсан өнгөөр, өөр нэг хэсэг хүмүүс нь учрыг эс олсон байдалтай үл итгэсэн маягаар асуудаг. Асуулт бүрт өнгөөс нь хамаарч . . . → Read More: Эрдмийн дээд эрдэм юу вэ?

Сур сур бас дахин сур

Энэ уриаг биднийг хүүхэд байхад дунд сургуулийн бараг анги болгонд байршуулсан байдаг байсан сан. Ленин гэсэн нэртэй холбогдон энэ үгийг бидэнд тайлбарлаж тэр хүн хэрхэн хүүхэд байх цагаасаа эхлэн эрдэм номонд шамддаг байсныг ярьж өгдөг байлаа. Социализм гэдэг зүйл нуран унасантай холбоотой эрхэм Ленин багшийн УБ-т байтугай Монгол улс даяар байсан том жижиг хөшөө . . . → Read More: Сур сур бас дахин сур

Амьдралыг таах аргагүй…

Амьдрал заримдаа таахын аргагүй байх юм. Эргээд багшлахаар уригдана гэж 2010 онд Германд судалгаа хийх тэтгэлэгт тэнцэж байхдаа ёстой зүүдлээ ч үгүй явлаа. Өнөөдөр өөрөөсөө ч давсан зүйлд санаархан ирсэнээ мэдсэн хэдий ч нэгэнт хэлсэн амандаа хүрэх гэж мэрийн хичээлээ заасаар гүйж явна. Итгэл хүлээлгэн урьсан энэ хамт олны итгэлийг даах том ачааг үүрч . . . → Read More: Амьдралыг таах аргагүй…

Айхтар үнэн үг хэлжээ

Ухаантай хүнд ном сургавал огторгуйн од гараг адил

Учир мэдэхгүй хүнд сургаал үг хэлэх

Ургац үзэхгүй газар тариа хаясантай адил

Үг мэдэхгүй хүнд үг хэлэх үхрийн эвэрт тариа цацсан адил

Үг мэдэхгүй хүнд хэлсэн үг үнсэнд хаясан сувд адил эх сурвалж: https://iregedui.wordpress.com

Завгүй байх сайн уу? муу юу? аль нь вэ хө

Ойрд маш завгүй байна. Гэсэн ч сэтгэлдээ энэ блогоо тээсээрл явдаг. Блогоор минь орж зочилж байдаг байнгын уншигч нартаа баярлан талархаж явдаг шүү. Багш байхдаа ямар их сайхан чөлөөтэй завтай байснаа одоо ойлгож байна. Тэр үед завгүй л гэж бас боддог байлаа. Одоо л жинхэнэ утгаараа завгүй ажиллаж байна даа. Улам завгүй ажиллаад бага . . . → Read More: Завгүй байх сайн уу? муу юу? аль нь вэ хө

Эерэг сэтгэлгээ, эмх цэгц дутагдаад байх шиг…

Өглөө ажилдаа явах, орой ирэх зуур замын гол, 2 талаар эгнэх олон самбарууд дээрээс эр, эм ганган сайхан хүмүүс баясгалантай сайхан инээмсэглээд л байх юм, над руу. Юу вэ? гэдгийг та лав мэдсэн байх. СОНГУУЛийн суртчилгааны тухай ярьж байна, би. Энэ бүхнийг харахаар манайд эмх цэгц гэдэг юм ер алга. Хаа хаанаа алга. Сургуулийнхаа . . . → Read More: Эерэг сэтгэлгээ, эмх цэгц дутагдаад байх шиг…

С.Удвал: Уншихад түвэгтэй ном гэлээ би

Уншихад түвэгтэй ном гэлээ би Учирхад түвэгтэй нөхөр билээ би Уншсан хойноо хаямааргүй ном байхсан Учирсан хойноо салмааргүй нөхөр байхсан

Хавтас нь хатуу ном гэлээ би Ханилахад амаргүй хүн гэлээ би Хавтас нь элэгдэшгүй ном байхсан Ханилахад халгүй нөхөр байхсан

Ойлгоход ярвигтай ном гэлээ би Олдоход жирийн нэгэн билээ би Ойлгосон хойноо хэрэгтэй ном . . . → Read More: С.Удвал: Уншихад түвэгтэй ном гэлээ би

Аян замын тэмдэглэл

Миний бие онгоцоор нисэхдээ элдэв адал явдалтай учирсан хэвээр л байх юмаа. Хэдэн жилийн өмнө Улаанбаатараас Инчёноор дайрч Дрездэн нисэхдээ илүү ачаанаасаа болж бараг л 500 доллар төлсөн тухайгаа дээр бичсэн санагдаж байна. Их ч мөнгө гарсан, их ч хямарсандаа тэгэхэд. Энэ удаад ингэлээ. Цөөхөн хоногоор яваа учир ачаа бага гээд нэг хүн жижиг . . . → Read More: Аян замын тэмдэглэл

2016 онд юу хийх вэ?

Сайн байцгаана уу? Эрхэм уншигчид аа, Он цаг уралдан урагшилсаар аль хэдийнээ 2016 он гарчихлаа. Энэхүү блогийг ажиллуулсаар 6 дахь жилтэйгээ учирч байна. Энэ бүх хугацаанд миний блогоор зочилж санаа бодлоо харамгүй үлдээж урам хайрлаж байсан бүх Уншигч нартаа баярлалаа. Энэ жил юу хийх вэ? гэж үү… Ийм асуултуудыг хүн болгон л одоо өөрөөсөө . . . → Read More: 2016 онд юу хийх вэ?