Шинэ өдөр, шинэ өглөө

2013 оны 7-р сарын 1. Даваа гараг. Нэгэн шинэ өдөр. Би шинэ сар, шинэ долоо хоног, шинэ өдөр эхлэхэд ихээхэн ач холбогдол өгдөг. Болж өгвөл өглөө эртээ босчихоод үс толгойгоо угааж, цайгаа бэлдчихээд хүүхдүүд, ханиа зөөлөн дуудаж сэрээгээд, охиныхоо үсийг гоё сайхан сүлжээд 3-ууланг сургууль, ажилд нь үдэх гэж хичээдэг дээ. Тэгээд л өөрөө . . . → Read More: Шинэ өдөр, шинэ өглөө

Итгэлээ яаж эргүүлж олж авах вэ?

Нэгэн зочин 3-н жилийн өмнө бичсэн бодролд маань сэтгэгдэл үлдээжээ. Тэр бодролд Итгэлийн тухай өгүүлсэн байсан юм. (http://uranchimeg.com/Education/?p=358) Зочинг маань хайртай хүн нь гомдоосон бололтой. Тэгээд сэтгэл санаагаар унасан тэр нэгэн хэрхэн цаашид амьдрах талаар, яаж итгэлээ эргүүлэн олж авах талаар туршлага байвал бичээчээ гэжээ… Хүн бол сэтгэлийн амьтан. Энэнд би улам бүр итгэж . . . → Read More: Итгэлээ яаж эргүүлж олж авах вэ?

Алимны модноос алим л ургана, лийр ургахгүй…

Саяхан хүүтэйгээ ном хаялцав. Өөдөөс олон тайлбар тавиад байхаар нь чи надаас ОГТ өөр байх боломжгүй. Яагаад гэвэл чи надаас төрсөн. Алимны модноос алим л ургана, лийр ургахгүй хэмээн би цэцэрхлээ. Тэгсэн өөдөөс, Алимны модноос лийр ургахгүй ч тэр алимны модноос чинь жижиг, том, амттай, амтгүй алимнууд ургаж болно, хэмээв… Ийм сэдвээр ярих болсон . . . → Read More: Алимны модноос алим л ургана, лийр ургахгүй…

Онч мэргэн үгс

Амьдрал бол уул юм. Бид удаан авирч, түргэн урууддаг. /Ги дө Мопассан/ Эх сурвалж: http://jiguur3.blogspot.de/p/blog-page.html

Henri René Albert Guy de Maupassant (5 August 1850 – 6 July 1893) 19-р зууны Францын нэрт зохиолч. Тэрээр 300 гаран богино өгүүлэл бичсэн.

Онч мэргэн, ардын зүйр цэцэн үгсийг өмнө би блог дээрээ тавиад л орхидог байсан. . . . → Read More: Онч мэргэн үгс

Туйлбартай зан танд бий юу?

Хүний хорвоод хүнд байх ёстой олон зан чанар бий. Түүний нэгийг би туйлбартай зан гэж боддог. Аливаад хэлсэн, хийсэндээ үнэнч байхыг би туйлбартай зан гэж ойлгодог. Бодсон санасанаа гүйцээх гэж таарсан бэрхшээлээс шантралгүй зүтгэж эцсийн үзэхийг би туйлбартай байх гэж ойлгодог. Туйлбартай зан төрхтэй, олон ааш гаргадаггүй байх гэж өөрөө мөн их хичээдэг. Гэхдээ . . . → Read More: Туйлбартай зан танд бий юу?

Аав ээжээ дурсахуй яа…

Ойрд ер юм бодох ч завгүй байсан юмуу даа… Бодролоо бичилгүй уджээ. Зарим хүмүүс бодролыг чинь л блогоос чинь уншдаг юм бичээрэй гээд нэхэж байх нь сайхан ч юм шиг санагддаг. Би өөрөө бол хүмүүсийн яриаг сонсох дуртай. Хэрэв хүмүүс өөрт тохиолдсон янз бүрийн түүхээ үнэнээр ярьж байгаа бол надад тэрэн шиг сонирхолтой сайхан . . . → Read More: Аав ээжээ дурсахуй яа…

Сэтгэлийн үг

Жил болгон олон  залуу хүмүүст хичээл заах хувь надад тохиосон билээ. Залуучуудын хэрхэн амьдралыг таньж мэдэн, мэдлэг хэмээх их далайд ямар хурдтайгаар, ямар хөлгөөр аялж сурч байгааг ажиглан харах сонин сайхан. Тэднийг эрэг дээр гараад суучихвал нь эргүүлж усанд тавих, дунд нь ороод төөрчихвөл нь дуудаж хуурай газар заах, салхины аясыг мэдрэн мэдлэгийн их . . . → Read More: Сэтгэлийн үг

Хаврын баяр айсуй

Эрхэмсэг сайхан бүсгүйчүүд, Эмэгтэйчүүд, Охид та бүхэндээ удахгүй болох Хаврын баярын мэнд хүргэе! Сайхан үг бүрийг сонсох Сайхан эдлэл бүрийг хэрэглэх Сайхан амттан бүрийг тамшаалах Сайхан алдар бүрийг дуулах Одтой төрсөн, охид бүсгүйчүүддээ, Ирж буй Хаврын баярын мэндийг дахин дахин хүргэж, баярын өдрөө, хайртай хүнээсээ хамгийн сайхан бэлгийг авч, хамт олноосоо урмын сайхан . . . → Read More: Хаврын баяр айсуй

Бодол хөвөрнө…

Эрдмийн мөр хөөнө гэдэг амаргүй даваа. Энэ замаар алхаж яваа хэн бүхэн энэ үгийг ойлгож байгаа гэдэгт би итгэж байна. Хол ойр ямар нэгэн хэмжээгээр хүмүүс энэ замаар заавал алхдаг. Бага, дунд тэгээд их, дээд сургууль. Бүгд л эрдмийн урт замын нэгээхэн хэсэг. Зарим хүмүүс суралцах дуртай байдаг бололтой. Эсвэл шинийг танин мэдэх ч . . . → Read More: Бодол хөвөрнө…

Ардын уран зохиолч Пунцагийн Бадарчийн яриа

Яруу найрагч гэж ийм л хүнийг хэлэх байх даа. Зүгээр ярьж байгаа нь хүртэл найраглал мэт сонсогдоно. Зүрхнээс гарсан үг зүрхэнд хүрдэг гэдэг. Аав ээжээ дурсан санагалздаг сэтгэлийн минь өнгийг яг л гаргаж байх юм. Хүмүүс ээ, Энэхүү Эрхэм хүний үгийг хүлээн авч, амьд сэрүүн байгаа бол Аав, Ээжээ амжиж баярлуулаарай. Тэдэнд их . . . → Read More: Ардын уран зохиолч Пунцагийн Бадарчийн яриа