Хүмүүс эргэн тойрноо хараасай…

Хүн амьд явах эрхтэй…

Ингэж тунхагласан хирнээ тэр эрхийг хангаж өгөх талаар төр юу хийж байгаа бол? Энэ хорвоо дээр хамгийн үнэтэй зүйл Эрдэнэт хүний амь гэж би хувьдаа боддог.

Хэний хэн, хэний ямар хамаатан байх ерөөсөө хамаагүй. Өвчиний өмнө хүн бол хүн. Том даргын хамаатан гээд эмнэлэгийн аппарат хэрэгсэл илүү зөв сайн заахгүй. . . . → Read More: Хүмүүс эргэн тойрноо хараасай…

Монголын төр минь нүдээ нээгээсэй…

Царай нь барайж хүнээр түшүүлэн шаналгаагаа тэвчин алхах өвдсөн хүмүүс…

Өчигдөр оройноос өнөө өглөө хүртэл 12 гаран цаг ийм л дүр төрх харж сэтгэл эмзэглэн зогсож байлаа… Эгчийн минь бие өвдсөнөөс бид эмнэлэгт очив. Дүүргийн эмнэлэгээс эхлүүлээд хэд хэдэн эмнэлэг дамжиж явсаар өнөө өглөө л эмнэлэгт хэвтүүлж чадлаа. Маргааш эрт хагалгаанд орно…

Эмнэлэг дүүрэн . . . → Read More: Монголын төр минь нүдээ нээгээсэй…

Эх ороноо эргэхүй

Ажлын шалтгаанаар нутаг орондоо түр ч гэхнээ эргэн ирлээ.

… Тосоод үнэсэх ээж минь үгүй ч… гэж дууны үг байдаг шиг эрхлэн үнэрлүүлэх ижий аль эрт тэнгэртээ хальсан ч эх орондоо ирэх бүртээ би уяран хайлнам…

Шороо нь бужигнасан зам, тоосонд дарагдаж өнгө гундсан байшингууд, зүлэг ногоон дунд өчигдөрхөн будсан мэт өнгөлөг харагдах хүний . . . → Read More: Эх ороноо эргэхүй

Компьютерийн Техник профессорын багийн ээлжит семинарын тэмдэглэл

Stiftung Internationales Informatik- und Begegnungszentrum Sachsen IBS

Жил бүрийн 3-р сард миний ажиллаж байгаа баг Лаубуш гэж жижигхэн тосгонд байх нэгэн буудалд ирж тусгаарласан орчинд багийнхаа семинарыг хийдэг юм. 3-н өдөр үргэлжилдэг энэ семинарт оролцох бүртээ, энд хэлэлцэгдэж байгаа илтгэлүүдийг сонсох бүртээ шинэ зүйл орж суралцсаар л байдаг. Энэ удаа би 2 . . . → Read More: Компьютерийн Техник профессорын багийн ээлжит семинарын тэмдэглэл

Эх орноосоо тээж ирсэн бодрол

Эргээд ирлээ би Кемницдээ… Эгээ хаашаа ч яваагүй мэт хамгийн сайн туслагч минь болох компьютерийн товчлуурыг товшин сууна, би. Бүхэл бүтэн 4-н долоо хоног дөрвөн өдөр мэт нисэн өнгөрчээ. Онгоцны буудал дээрээс авсан Г.Аюурзана зохиолчийн “Сахиуст хангайн нууц” романыг Франкфуртээс Лайбцэг ирэх замд уншиж дуусгалаа. Хурдан галт тэрэгний том цонхны цаана жирэлзэн өнгөрөх тариалангийн . . . → Read More: Эх орноосоо тээж ирсэн бодрол

Хүүхдүүд өсөх сайхан ч…

Үр хүүхдээ дутуу гаргаж, гаргаад алдахын зовлонг биеэрээ туулж явсан он жилүүдэд “Бурхан минь, үр хүүхдийг минь тогтоож өгөөч…” гэж хамаг л чадлаараа гуйж мөргөдөг байсан сан. Тэр үед дэмтэй тустай гэсэн бүхний араас хайрт ханьтайгаа хөтлөлдөөд л явж өгдөг байлаа. Эмнэлэгээр ч их явсан даа. Тэр бүхний хүч үү, эсвэл цаг нь болсон . . . → Read More: Хүүхдүүд өсөх сайхан ч…

Аян замын тэмдэглэл – Солонгос Улс

Нэлээн хэдэн жилийн өмнө автобусанд явж байхдаа найз хүүхэндээ мессеж явуулахдаа “busand” явж байна гэж бичсэнээс эхлэлтэй хэсэг хөгжилтэй яриа өрнөсөн юм. Мессеж уншсан найз маань намайг Бусаан хотод явж байна гэж ойлгоод би болохоор Буусанд явж байна гэж бичээд… харилцан жаал инээлдэж байсан юм даг. Тэр үед Бусаан гэж тэр хотод очно гэж . . . → Read More: Аян замын тэмдэглэл – Солонгос Улс

Хойдын буян хийхийн тухайд

Энэ хорвоод хамгийн хэцүү зүйл нь нэгэнт өнгөрсөн хэнтэй ч болов эргэн уулзах боломжгүй байдаг “хагацал” юм. Амьд байхад нь бид мэдсээр байж хайртай хүмүүсээ тоохгүй л өдөр тутмын асуудалдаа хямарсаар дуусдаг. Гэтэл нэг л мэдэхэд бид хайртай хүмүүсээ алдсан байдаг. Эргэж ирэхгүйгээр одсон хүмүүийнхээ араас “буян хийх” нь бидний сэтгэлээ тайтгаруулах гол арга . . . → Read More: Хойдын буян хийхийн тухайд

Эцэг эхээ дурсахуй

Шинийн Гурван… Сайхан Монгол оронд минь шинийн гурваны наран хэдийнээ жаргажээ… Хэдэн мянган бээрийн хол байлаа ч эх орноо ямагт сэтгэлдээ тээн байдаг шигээ хичнээн он жил элээсэн ч Эцэг Эхээ нэхэн дурссаар л суух… Шинийн 3-ны орой аав минь идээ тавгаа багасгаж шинэд хуучирлаа гэж албан ёсоор хэлдэг сэн. Сайхан аав ээжийн хэнз . . . → Read More: Эцэг эхээ дурсахуй

Хаврын эхний өдөр

Сар шинийн Нэгний өдөр дуусч байна. Өнөөдөр завгүй бас сонирхолтой сайхан өдөр болж өнгөрлөө. Францаас гэр бүлээрээ Нараа дээр минь ирсэн залуу гэр бүл ирж золголоо. Яг л эх орондоо байгаа мэт зочноо хүлээн авч, бид бууз цай хэмээн гүйлдээд зочин айлын хүүхдүүд өрөө хэсч гүйлдээд л эгээ л гэртээ байгаа мэт байсан минь . . . → Read More: Хаврын эхний өдөр